Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Тайланд улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд томилогдлоо

Тайланд улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд томилогдлоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 19
Тайландын Ерөнхий сайд асан, улсаа хагалан бутаргасан удирдагч хэмээгддэг Таксин Чинаватрагийн охин Паэтонгтарн Чинаватра 37 насандаа Тайландын хаант улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдаар томилогджээ. Шинэ Ерөнхий сайд өнгөрсөн ням гарагт Бангкок хотноо тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон байна.  
Тэрээр авга эгч Ийнглак Чинаватрагийн залгамжийг авч Тайландын Ерөнхий сайдын албыг хаших хоёр дахь эмэгтэй сайдаар тодорч байна.
Паэтонгтарн Чинаватра Пхе Тай намаас Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван хүний ​​нэг байсан бөгөөд   санал хураалтаас хоёр долоо хоногийн өмнө амаржсанаараа олныг шуугиулаад амжсан юм.
Түүний аав Таксин Чинаватр 2006 онд авлига авч, хаант засаглалыг гутаасан хэргээр албан тушаалаасаа бууж, найман жилийн хорих ял оноогдсон боловч хоёрдугаар сард тэнсэнгээр суллагдаж, өнгөрсөн жил Пхе Тай намыг байгуулж улсдаа эргэн ирсэн юм.
Тэрээр улс үндэстэнд тулгамдаж буй асуудлыг нэгдүгээрт тавьж, бүх талуудтай хамтран ажиллахаа амлав. Мөн “Би, миний гэр бүл болон Пхе Тай намынхан эрхэмсэг ноёны эелдэг байдлыг маш их үнэлдэг. Би улс орон, ард түмний сайн сайхны төлөө үүргээ үнэнч, шударгаар биелүүлэхээр шийдсэн” хэмээн нэмж хэлэв.
Тайландын хаант улсын эдийн засаг 2024 онд уналтад орсон тул Засгийн газар нийт 50 сая гаруй иргэндээ 10 мянган бат (275 доллар орчим) мөнгийг бэлнээр олгох шийдвэрийг гаргасан бөгөөд энэ нь нийтдээ 14,25 тэрбум доллар болж байгаа юм. Ард иргэдийн харж буйгаар шинэхэн Ерөнхий сайд Паэтонгтарныг амласан эдийн засгийг идэвхжүүлэх анхны сорилттой тулгарч байна хэмээн үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Д.Халиун
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн