Open iToim app
Факт | 1 мин уншина

Туул голд осолдсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүллээ

Туул голд осолдсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 19
Орон нутагт нэг усанд осолдож нас барсан иргэний цогцсыг олсон гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ “Туул” голын усанд нэг хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын таван алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 18-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, "Балын тохой" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 17 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иймээс иргэд олон нийтийг гол усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн