УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа ААН-үүдийн дансыг хааж, үйл ажиллагааг нь хязгаарлаад байгаа. Мөн захирлуудыг нь барьж, хорьж байж хэргийг нь хянан шийдвэрлээд байна. Энэ дээр ямарваа нэг өөрчлөлт орох уу. Нэлээд ерөнхийгөөр орчихсон байгаа учир энэ заалтууд байгаа юу гэж асуух гэсэн юм. Тэгэхгүй бол үүнийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд нь бизнесийн орчны талаар мэдэхгүй шууд дансыг нь хаачихаар бусад юм нь болчихдог юм шиг бодоод байгаа. Үүн дээр бодитой өөрчлөлт гарахгүй бол компаниуд дампуурах хэмжээнд хүрээд байна.ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хувийн хэвшил хүний эрхийн чиглэлээр тодорхой алхам хий, судалгаа гарга гэж Ерөнхий сайдаас үүрэг өгсөн. Ер нь, журмаар зохицуулж байгаа болон хуулиар зохицуулж байгаа олон зүйл бий. Тэр байтугай журам их байна гэж чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үгэнд гарсан. Үүн дээр бид тодорхой ажлуудыг хийж байгаа. Албан тушаалтнаас хамааралтай журмаар зохицуулдаг харилцаа их байхаар албан тушаалтны үзэгний үзүүр, эрх мэдэлтэнтэй холбоотой ААН-үүдэд хүндрэл учраад байна. Олон төрлөөр эрх нь хэн нэг эрх мэдэлтний үзгийн үзүүрээр шийдэгдэж байна.