НЗДТГ-аас 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргаж байгаа талаар НЗД-ын орлогч Л.Хосбаяр, НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган нар мэдээлэл өглөө.Нийслэлийн орлогч дарга Л.Хосбаяр: 2024-2025 оны хичээлийн жил эхэлж байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хөндөхгүй байхын араггүй. 2021 оноос хойш “Суррон Улаанбаатар” манай улсад орж ирсэн. Үүнээс хойш жил ирэх тусам хэрэглээ эрчтэй өсөж байгаа. Тоо өсөхийн хэрээр эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа учраас өсвөр насны хүүхдүүд сурроныг унаж, зам тээврийн хөдөлгөөнд оролцсоноор бэртэл гэмтэл, нас баралтын тоо өдөр, өдрөөр ихсэж байна. Тиймээс энэхүү эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор сурроныг насанд хүрээгүй хүүхдүүд унахгүй байх зохицуулалт хийхээр хууль зүй, зам тээврийн сайдад хуулийн өөрчлөлтийн санал, хамтран ажиллах тухайн албан бичиг хүргүүлж байна.Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: 2021 оноос хойш нийслэл хотод өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд осол гэмтлийн хэрэг эхний тавд бичигддэг болсон. Энэ дундаа зам тээврийн осол 10 хувийг эзэлж байгаа. “Үндэсний статикийн хороо”-ны мэдээлснээр мотоцикл зэрэг хоёр дугуйтай хэрэгслийн ангилалд 2021 онд 1181 хүн зам тээврийн осолд өртсөн. Үүнээс 0-18 насны 210 хүүхэд, өөрөө жолоодож явсан 67 хүүхэд, зорчигчоор 143 хүүхэд хохирсон байна. Харин 2022, 2023 онд энэ тоон өссөн бол 2024 оны долдугаар сарын 31-ний байдлаар 1233 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс насанд хүрээгүй хүүхэд 281, өөрөө жолоодож явсан 238 хүүхэд бүртгэгдсэн. Эдгээр тоонуудаас харахад тус тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй хүүхэд унахгүй байх зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна гэв. Бэлтгэсэн: Д.Халиун