Open iToim app
Факт | 1 мин уншина

Хэрлэн гол руу ороод сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Хэрлэн гол руу ороод сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 15
Орон нутагт голын усанд ороод сураггүй алга болсон хоёр иргэнийг эрэн хайж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Алга болсон иргэдийн тухайд нэг нь Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/ “Хэрлэн” голын усанд согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн байна. Харин нөгөө нь Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант багийн Баянхошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төв/ “Хэрлэн” голын усанд живжээ.
ОБЕГ-т өгсөн дуудлага мэдээллийн дагуу М /38 настай, эрэгтэй, /, А /40 настай, эрэгтэй/-ийг өчигдөр 07:00 болон 05:00 цагаас эхлэн  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Иймд иргэд олон нийтийг аялж, амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн