Үйл явдал | 1 мин уншина

Монгол хүүхдүүд хиймэл оюун ухааны анхны олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Монгол хүүхдүүд хиймэл оюун ухааны анхны олимпиадаас мөнгөн медаль хүртлээ
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 15
Болгар улсын Бургас хотод хиймэл оюун ухааны анхдугаар олимпиад наймдугаар сарын 9-14 ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус олимпиадад нийт 200 гаруй сурагч хоёр үе шаттайгаар өрсөлдсөн байна. Монгол Улсаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдсөн бөгөөд багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн багш З.Цолмон ажиллажээ. Уг бүрэлдэхүүнд ЕБС-ийн сурагч Э.Тэнүүн, Ч.Ирмүүн, Н.Батсүх, Т.Энгүүн нар багтсан бөгөөд монгол сурагчид хиймэл оюун ухааны олимпиадаас мөнгөн медаль хүртсэн байна.
Тус олимпиадын зорилго нь сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны болон практик мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн салбарын өргөн боломжуудын талаар ойлголт өгөх, хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлыг өргөн хүрээнд нээлттэй хэлэлцэхэд оршжээ.
Олимпиадыг ахлах ангийн сурагчдын дунд хиймэл оюуны хязгааргүй боломжийг нээх, дараагийн үеийг бэлдэх зорилгоор зохион байгуулсан байна. Сурагчид загвар платформд бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараараа өрсөлджээ. Мөн онолын болон практик мэдлэг шалгасан дасгалууд ажилласан байна.
Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадыг ирэх жил БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн