Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

ОБЕГ: Оны эхний долоон сард аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амь насаа алджээ

ОБЕГ: Оны эхний долоон сард аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амь насаа алджээ
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 13
Улсын хэмжээнд 2024 оны эхний долоон сарын байдлаар 3338 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5287 хүний амь нас, 208 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амь насаа алдаж, 121 хүн түлэгдэж, бэртэн, 571 гэр, орон сууц, барилга эвдэрч, 448 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 26.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2054 нь гал түймэр, 785 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 487 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 58 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 54 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн