Хууль зүй, дотоод хэргйин сайд О.Алтангэрэл 2024 оны наймдугаар сарын 7-нд Б/03 дугаар тушаал гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар хурандаа Н.Мөнхзулыг томилжээ.
Энэ нь цагдаагийн байгууллагын удирдлагын багт анх удаа эмэгтэй хүн томилж байгаагаараа онцлог юм. Мөн хурандаа Н.Мөнхзул нь цагдаагийн албанд 20 гаруй жил шатлан дэвшиж ажилласан, туршлагатай боловсон хүчин аж.
Н.Мөнхзул нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, хуульч эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил хууль сахиулахын их, дээд сургуульд хичээл заасан, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хэрхэн тооцох вэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хүн гэдгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл онцолсон. Мөн ХЗДХ-ийн сайд монгол хүний эрхийг хамгаалж, шударга бус үйлдэлд хурц, Монголын цагдаагийн албыг цэвэр тунгалаг байлгаж, алдаа дутагдал гаргасан хүмүүст хариуцлага тооцдог, буруутай этгээдийг өмгөөлдөггүй, харин буруугүй албан хаагчаа хамгаалж, өмгөөлдөг байх зэрэг төрийн албанд шударга зарчим үйлчилдгийг харуулж ажиллахыг хурандаа Н.Мөнхзулд үүрэгдлээ.