Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Б. Анар: Кембрижийн хөтөлбөртэй цахим сургууль болох зөвшөөрлөө Орчлон олон улсын цогцолбор сургууль нэмэлтээр амжилттай авлаа

Б. Анар: Кембрижийн хөтөлбөртэй цахим сургууль болох зөвшөөрлөө Орчлон олон улсын цогцолбор сургууль нэмэлтээр амжилттай авлаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 8
Кембрижийн хөтөлбөр нь 160-аад орны 10,000 гаруй сургуульд хэрэгждэг, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөр юм. Орчлон олон улсын цогцолбор сургууль нь 2008 оноос хойш уг хөтөлбөрийг Үндэсний хөтөлбөртэй хослуулан бүх түвшиндээ хэрэгжүүлж буй анхны монгол сургууль билээ. Харин Кембрижийн цахим хөтөлбөр дэлхийн 15 орны 56 сургуульд амжилттай хэрэгжиж байна. Орчлон сургууль энэхүү эрхийг авч үйл ажиллагаагаа баталгаажуулснаар Монголдоо төдийгүй, Ази номхон далайн бүс нутагт анхдагч Кембрижийн дижитал сургууль болж байна.
Энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаар бид “Орчлон” олон улсын цогцолбор сургуулийн гүйцэтгэх захирал Б. Анарыг ярилцлагын зочноор урилаа.
-Яагаад энэхүү цахим хөтөлбөрийг сонгон хэрэгжүүлэхээр болсон бэ? Энэ хөтөлбөр нь ямар давуу талтай вэ?
-Одоогийн суралцагчид 10-20 жилийн дараах үсрэнгүй техник технологийн цаг үед ажиллаж амьдарна. Тиймээс техник технологитой эртнээс хөл нийлүүлэн алхах нь ирээдүйд өрсөлдөх чадварт нь шууд нөлөөлөн олон давуу талуудыг бий болгоно.
Кембрижийн хөтөлбөр нь гүн гүнзгий бат мэдлэгийг олгохоос гадна олон чадваруудыг өгдгөөрөө давуу талтай. Жишээ нь дэлхий нийтийн чиг хандлага хичээлээр дэлхий нийтэд тулгарч буй чухал асуудлыг өөр өөр өнцгөөс харах, хамтран болон бие даан ажиллах, мэдлэгээ өөр өөр нөхцөлд хэрэглэх зэрэг чадварыг хөгжүүлдэг. Цахимаар суралцсанаар сурагчид өөрт зориулсан хөтөлбөрт хамрагдаж орон зай, цаг хугацаанд хязгаарлагдахгүй суралцах боломжтой.
  1. Хүртээмж: байршил болон цаг хугацаанаас үл хамааран олон улсын хөтөлбөрөөр хичээллэх боломжтой.
  1. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө: эх орондоо албан ёсны хөтөлбөрөөр суралцан Кембрижийн гэрчилгээтэй болсноор гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах боломж нэмэгдэнэ.
  1. Өөрт нь тохирсон: сурагч өөрийн суралцах арга барил, хурдад таарсан хөтөлбөртөө хамрагдах боломжтой.
-Багш нар хичээлээ хэрхэн зохион байгуулах вэ? Үр дүнгээ хэрхэн тооцох вэ?
-Цахим хөтөлбөрийн хувьд хичээл сургалтын үйл ажиллагаа үндсэн 2 хэлбэрээр явагдана.
1. Цахим сургалтын платформ Learning Experience Platform (LXP) дээр Монгол болон гадаад туршлагатай багш нарын бэлтгэсэн бичлэг, интерактив хичээл, үнэлгээний сан байна.
2. Цөөн сурагч хамтран нэг баг үүсгэн багштайгаа лайв буюу шууд холбогдох цахим хичээлд оролцож, ойлголтоо гүнзгийрүүлэн, хамтран суралцана.
3. 1:1 “Success coach” буюу амжилттай суралцахад хөтлөн, чиглүүлэх ментор буюу зөвлөх багштай байх бөгөөд 7 хоног бүр тогтсон цагийн хуваарийн дагуу уулзаж өөрт хэрэгтэй чиглүүлэг, зөвлөмжүүдийг авах юм. Success coach-оос гадна сэтгэл зүйч, их дээд сургуулийн элсэлтэд чиглүүлэх зөвлөх багш нартай ганцаарчилсан уулзалтуудыг хийх боломжтой.
Суралцахуйн үр дүнг:
  • Цахим сургалтын платформ дээрээс суралцахуйн явцын мэдээлэл, гүйцэтгэлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийвчилсан анализ гарснаар багш сурагч нэг бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн хичээлийг боловсруулан хүргэнэ.
  • Мөн Кембрижийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр цахим сургуульдаа хэрэгжүүлж байгаа учраас IGCSE, AS түвшний шалгалтуудыг албан ёсны төв болох Орчлон сургуулийн байранд зохион байгуулна. Амжилттай шалгагдсан суралцагч маань Кембрижийн албан ёсны гэрчилгээг авах боломжтой болно гэсэн үг.
-Орчлон цахим сургуульд хэрхэн бүртгүүлэх вэ? Бүртгүүлэх хүсэлтэй сурагч ямар шалгуур хангаж байх ёстой вэ?
-Орчлон цахим сургуульд элсэх хүсэлтэй суралцагч нь төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулийн 9 эсвэл 11-р ангид сурдаг байх шаардлагатай. Нэмэлтээр Кембрижийн хөтөлбөрийг судлах тул цахимаар бие даан суралцах болон ачаалал даах чадвартай, өөрийгөө бүрэн дайчлан олон улсын хөтөлбөрөөр суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, шинжлэх ухаан болон англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй суралцагч байна.
Элсэлтийн алхмын хувьд:
1. Цахим холбоосоор орж, элсэлт бүртгэлийн асуултад хариулан, өөрийн товч танилцуулгыг илгээх,
2. Олон улсын стандартын дагуу боловсруулагдсан 20-50 минут үргэлжлэх цахим элсэлтийн шалгалт өгөх,
3. Сурагч, эцэг, эх, асран хамгаалагчтай цахимаар уулзалтыг зохион байгуулна,
4. Сургалтын гэрээг 3 талаас /Сургууль, эцэг эх, асран хамгаалагч, сурагч/ байгуулах гэсэн дараалалтай байна.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах, элсэлтийн бүртгэл илгээхийг хүсвэл манай цахим хуудас болох https://digital.orchlon.mn/ -д зочлоорой.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн