Засгийн газрын ээлжит хуралдаан болж байгаа бөгөөд 20 орчим асуудал хэлэлцэж байна. Үүнд,
Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.