Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Батцэцэгийг томилжээ

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Батцэцэгийг томилжээ
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 7
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 20 орчим асуудал хэлэлцлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Батцэцэгийг томилсон байна.
Б.Батцэцэг нь Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд сэлгэн томилжээ.
Боловсрол
2000-2002 Бүрэн дунд боловсрол - Эхлэл ЕБС
2002-2007 Эрх зүйн бакалавр - МУИС-Хууль зүйн сургууль
2014-2015 Худалдааны эрх зүйн магистр- University of Melbourne
Мэргэшүүлэх сургалт
2020 - Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт - Удирдлагын академи Төрийн албаны сургууль
Жил бүр - Хуульчийн мэргэшлийн багц олгох сургалт - Монголын Хуульчдын холбоо
Ажлын туршлага
2007 - 2010 Хүний эрхийн үндэсний комисс , Өргөдөл, гомдлын баг, Референт
2010 - 2011 Хүний эрхийн үндэсний комисс, Бодлого дүн шинжилгээний баг, Ахлах референт
2011 - 2016 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стратеги бодлого төлөвлөлтийн газар, Мэргэжилтэн
2016 - 2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хуулийн хэлтсийн дарга
2018 - 2020 Капкорп Монголиа ХХК, Захиргаа, хуулийн хэлтэс, Хуулийн зөвлөх
2020 - 2020 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хуулийн хэлтэс, Ахлах референт
2021 - 2022 Улсын Их Хурлын тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний Ажлын алба, Зөвлөх
2022 - 2022 Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2023 - 2023 ЦХХХЯ, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
2023 оноос - ЦХХХЯ, Төрийн нарийн бичгийн дарга
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн