Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодномтой ярилцлаа.
-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа онцлох төслүүд юу байна вэ?
-Нийлслэлийн хөрөнгө оруулалтын газарт Боловсролын салбарт нийт 658.1 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 1852 төсөл хэрэгжиж байна. Тэдгээрийн гүйцэтгэл нь 54 хувьтай явж байна. Үүнд сургууль цэцэрлэгийн барилга 614 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 102 барилга байна. Мөн 396 төсөл он дамжин хэрэгжиж байна. Энэ ажлуудаас онцлох ажлуудаас дурдвал,
Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 50,
Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор 20,
Бусад барилга байгууламж 46,
Инженерийн шугам сүлжээний ажил 71,
-Г эр хороолол дахин төлөвлөлтийн 25 төсөл хэрэгжиж байна. эдгээр ажлууд бол тухайн гэрээ байгуулсан хугацаагаар бид аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахаар эрчимжүүлж ажиллаж байна.
-Богино хугацаанд гэхээр энэ ондоо багтааж ашиглалтад оруулна гэсэн үг үү?
-Энэ онд нийт 51 сургууль цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд Сургууль, сургуулийн өргөтгөл 13, цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл 31, бага сургуулийн долоон барилгыг тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр тэдгээр барилгад сургуулийн 8520, цэцэрлэгийн 5660 хүүхэд сурах боломжтой. Харин он дамжин хэрэгжиж байгаа барилгууд хэзээ ашиглалтад орох талаар тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Тухайн барилга байгууламжийн ашиглалтад орох хугацаа гүйцэтгэгч компаниас их шалтгаалдаг. Тендэрт сайн компани шалгарах юм бол хоёр жилийн хугацаанд ашиглалтад орох байсан барилгыг нэг жилийн дотор ашиглалтад оруулах бүрэн боломжтой.
-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл одоо хэдэн хувьтай явж байна вэ?
-2023-2024 онд буюу он дамжин хэрэгжиж байгаа 396 ажлын дундаж гүйцэтгэл 69 хувьтай, 2024 онд шинээр хэрэгжүүлж байгаа 146 ажлын дундаж гүйцэтгэл 24 хувьтай явж байна.
-Эрчим хүчний салбарт ямар төсөл хэрэгжиж байгаа вэ?
-Эрчим хүчний төслүүдийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд гэвэл гэр хорооллын эрчим хүчний уналттай газруудад гэрэлтүүлэг нэмэх ажлыг тухай бүрд нь хийгээд явж байна. Дүүрэг бүрд гэрэлтүүлэг нэмэх ажлыг хийж байгаа. Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г,д Ф800мм-ин гол шугамыг Ф1000 голчтой болгон өргөтгөх барилга угсралын ажлыг хийж байна. Энэ нь нэгдүгээр хорооллын урд талаас баруун 4 замын уулзвар хүртэл, павильон 19-өөс 3/11 холбоос хүртэл 3,4 км үргэлжилнэ. Тухайн ажлын хүрээнд нийт 3,4 км трасст одоо байгаа Ф800мм голчтой шугам болгон өргөтгөнө. Энэ онд 1,6 км трасст шугам угсралтын ажил хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Угсралтын ажил цаг үеийн байдлаас шалтгаалан өнгөрсөн долдугар сарын 1-ээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Мөн инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийж байна. Зайсангийн 130 аж ахуйн нэгж, 5000 гаруй өрхийн усны асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Тэдгээр нь гүний худгаас ундны усны үүсвэрээ авдаг. Зайсан орчмыг цэвэр усны системд холбох ажлыг энэ онд багтааж ашиглалтад оруулна.
-Он дуусахаас өмнө нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ямар томоохон ажлууд байгаа вэ?
-Үнэт цаасны эх үүсвэрээр хийгдэж байгаа “Батарей станц” нэлээн том хэмжээний ажил энэ жил хийгдэнэ. Энгийнээр тайлбарлавал батарейг хуримтлуулаад, ид ачааллын үед хэрэглэнэ гэсэн үг. Энэ батарей станцын ажил энэ онд эхлээд ирэх жил гэхэд ашиглалтад орно. Энэ сард төсвийн тодотгол хийнэ. Үерийн ус, ус зайлуулах системийг шинээр хийнэ. Усны барилга байгууламжийн газарт төлөвлөгөө, журам ,бусад холбогдох ажил хэрэгжээд явж байгаа. Бид ажлын гүйцэтгэлийг хянаж, ашиглалтад хүлээж авдаг.