Судалгааны МЭК байгууллагаас 2024 оны 7-р сарын улс төрийн барометрийг танилцууллаа. Шинэ УИХ, Засгийн газар бүрдсэний дараах судалгаа гэдгээрээ онцлог юм. Судалгаанд Улаанбаатар хот болон орон нутагт амьдардаг сонгуулийн насны 1850 иргэнийг хамруулсан бөгөөд долдугаар сарын 26-31-ний өдрүүдэд квотчилсон түүврийн аргаар мэдээллээ цуглуулснаа тодотгожээ.
Судалгааны онцлох барометрийг танилцуулбал:
Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд, Ерөнхий сайдын үйл ажиллагаанд хамгийн өндөр буюу 6.1 оноо өгсөн байна. Авлигын эсрэг үйл ажиллагаа, эдийн засаг сэргэж байна, ипотекийн зээл олгож эхэлсэн зэргийг өндрөөр үнэлжээ. Харин Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хамгийн бага 4.2 оноо өгсөн ч жилийн өмнөхтэй харьцуулахад 1.5 оноогоор илүү үнэлсэн байна.