Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Блинкен: Монгол Улс бол энэ бүс нутгийн төв түнш

Блинкен: Монгол Улс бол энэ бүс нутгийн төв түнш
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 5
 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Ази тивээр хийсэн 10 хоногийн айлчлалаа дуусгаад пүрэв гарагт Монголд Улсад айлчлаад мордсон.
Хятад, Оросын дарангуйлагч гүрний дунд хавчуулагдсан далайд гарцгүй Монгол Улстай  харилцаа улам бүр өсөн нэмэгдэж байгааг тэрээр сайшаажээ. Түүний Зүүн Өмнөд Ази болон Японд хийсэн урт удаан аялал нь АНУ-ын холбоотнуудад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, тус бүс нутаг дахь Хятадын нөлөөг эсэргүүцэх зорилготой байсан ч Вашингтон Бээжингийн эсрэг хориг тавих бодлого баримтлахгүй гэж мэдэгдээд байгаа юм.
Япон, Филиппинд Блинкен, АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин нар Бээжингийн "өдөөн хатгалга", ялангуяа Өмнөд Хятадын тэнгист хийж буй үйлдлүүдийн эсрэг хоёр улстай цэрэг, батлан ​​хамгаалахын харилцаагаа ойртуулж байгаагаа зарласан. Пүрэв гарагт Улаанбаатарт Блинкен АНУ-ын баримталж буй бодлого нь  аль нэг улсын эсрэг  биш гэдгийг онцолжээ.
- "Төв түнш" -
Монгол бол зургадугаар сард УИХ-ын сонгууль  нь болсон 3.4 сая хүн амтай өргөн уудам, сийрэг ардчилсан орон юм.
АНУ Монгол Улстай "иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ"-г үргэлжлүүлэх бодолтой байгаа. Блинкен өнгөрсөн долоо хоногт Вашингтонд дээд дипломат төлөөлөгчтэй уулзаж, стратегийн яриа хэлэлцээг эхлүүлэхээр ирсэн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй пүрэв гарагт хэлэлцээ хийсэн.
 Блинкен “Монгол Улс бол энэ бүс нутгийн төв түнш” гэдгийг онцолсон байна.  Тэрээр "АНУ, Монгол хоёр бол ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон, нийтлэг ашиг сонирхлоор холбогдсон гуравдагч хөршүүд юм" гэв. Вашингтон Оростой түүхэн харилцаатай, Хятадтай худалдааны чухал харилцаатай Монгол Улсад нөлөөгөө нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
Эх сурвалж: AFP
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн