Спорт | 2 мин уншина

Чөлөөтийнхөн Парисыг зорив

Чөлөөтийнхөн Парисыг зорив
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 29
“Парис-2024” зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг өнөөдөр өглөө Парисын зүг хүлгийн жолоо залав. Манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин Парисын дэвжээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Өчигдөр чөлөөтийнхөн эх орондоо сүүлчийн бэлтгэлээ хийж, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тамирчдаа үджээ. Чөлөөтийнхөн энэ удаагийн наадмаас 2-3 медаль авах зорилго тээсэн. Онцгойлон 1980 оноос хойш тасарсан эрэгтэйчүүдийн медалийг авах тэмүүлэлтэй.
Б.Энххүслэн улсын дээд амжилтыг шинэчиллээ
undefined
“Парис-2024” олимпын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эгч, дүүс оролцож байгаа билээ. Тэгвэл олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн эхний уралдаандаа оролцов. Тэрбээр эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хурд сорьсон тэрбээр өөрийн зайг 1.59:94 минутад туулж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож 18 дугаар байр эзлэв. Өдгөө 22 настай түүний хувьд хоёр дахь олимпдоо оролцож байгаа нь энэ бөгөөд Токиод тогтоосон дээд амжилтаа дахин шинэчилсэн нь энэ.
“Mongolia House” нээлтээ хийжээ
undefined
undefined
undefined
Хүн төрөлхтний их баяр наадам, эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд зориулж санаачилсан “Mongolia House” нээлтээ хийв. Монгол орныхоо үүх түүх, үзэсгэлэнт газар, уламжлал соёл, урлаг спорт, тоглоом наадгайг 16 өдрийн турш өдөрт 80 мянган хүн зорин ирдэг Парис хотын зүүн “La Villette” цэцэрлэгт хүрээлэнд олон улсын иргэдэд онцлон танилцуулж байна.
Монгол өв соёл, түүх, уламжлал, ёс заншлаа олон улсад танилцуулах зорилготой “Mongolia House” хотхон өргөөний нээлт зуны XXXIII Олимп болж буй Парис хотын Ла Виллет цэцэрлэгт хүрээлэнд болов. Эх орноо сурталчлах энэхүү эрхийг олимпод оролцож буй орнуудаас 15 улсад олгосны дөрөв нь Ази юм. Тэгвэл БНСУ, Япон, Монгол зэрэг орон гадаад дахь сурталчилгаагаа хийж байна.
Монголын баг 16 дугаарт...
undefined
Парисын олимпод оролцож буй 206 орны багаас гурван өдрийн дараахь байдлаар 28 орон медаль хүртжээ. Үүнээс 12 орны тамирчин алтан медалийн тавцанд зогсож, төрийн дууллаа эгшиглүүлэв. Медалийн хүснэгтийг дөрвөн алттайгаар Япон улс тэргүүлж байгаа бол Австрали, АНУ, Франц, Хятад, Солонгос тус бүр араас нь нэхэж байна. Тоогоороо АНУ 12 медальтай тэргүүлж байгаа юм. Тэгвэл манай улс нэг мөнгөн медальтайгаар 16 дугаарт эрэмбэлэгдэж байна. Энэхүү медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн Б.Баасанхүү хүртэж, монголчуудаа баярлуулсан билээ.
Өнөөдөр манай тамирчдаас жүдогийн төрөлд Б.Эрдэнэбаяр, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө
undefined
Францын нийслэл Парис хотноо хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны XXXIII наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай улсаас жүдо бөхийн хоёр тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Косовогийн тамирчин Нора Гжаковотой барилдахаар сугалаа таарсан. Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Тбилисийн “Их дуулга”-ын аварга, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр Швейцарын Нилс Штамптай барилдана.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн