“Парис-2024” зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг өнөөдөр өглөө Парисын зүг хүлгийн жолоо залав. Манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин Парисын дэвжээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Өчигдөр чөлөөтийнхөн эх орондоо сүүлчийн бэлтгэлээ хийж, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тамирчдаа үджээ. Чөлөөтийнхөн энэ удаагийн наадмаас 2-3 медаль авах зорилго тээсэн. Онцгойлон 1980 оноос хойш тасарсан эрэгтэйчүүдийн медалийг авах тэмүүлэлтэй.Б.Энххүслэн улсын дээд амжилтыг шинэчиллээ“Парис-2024” олимпын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эгч, дүүс оролцож байгаа билээ. Тэгвэл олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн эхний уралдаандаа оролцов. Тэрбээр эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хурд сорьсон тэрбээр өөрийн зайг 1.59:94 минутад туулж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож 18 дугаар байр эзлэв. Өдгөө 22 настай түүний хувьд хоёр дахь олимпдоо оролцож байгаа нь энэ бөгөөд Токиод тогтоосон дээд амжилтаа дахин шинэчилсэн нь энэ.