Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

“Даншиг наадам-Хүрээ цам”-аар Монгол үндэсний 256, Буриадын 64, Өвөр Монголын 64 бөхийн барилдаан болно

“Даншиг наадам-Хүрээ цам”-аар Монгол үндэсний 256, Буриадын 64, Өвөр Монголын 64 бөхийн барилдаан болно
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 29
“Даншиг наадам-Хүрээ цам” наадам найдугаар сарын 3,4-нд болно. Наадын зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх: Жил болгон аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох “Даншиг наадам-Хүрээ цам” наадыг зохино байгуулдаг уламжлалтай. Энэ жил уламжлал ёсоор наймдугаар сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 2015 онд анх Хүрээ цам арга хэмээг зохион байгуулж, соёл, шашин, аялал жуулчлалын томоохон наадам болгон, гаднын жуулчдыг татах зорилгоор зохион байгуулж эхэлсэн.
Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах балин урлалын тэмцээн, Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашны олон сонирхолтой зан үйл хийнэ.
Улаанбаатар хот байгуулалдсаны 385 жилийн ой энэ жил тохиож байна. Даншиг наадмаар Монголын үндэсний тоглоом наадгай, спортын олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүдийн зохион байгуулна. Шагайн харваан, сээр цохих тэмцээн зэргийг наадмын хөтөлбөрт багтаасан. Мөн эрийн гурван наадмыг хүрэлцэн ирсэн үзэгч, жуулчдадаа сонирхуулахаар бэлдэж байна. Аялал жуулчлалын эвентийг хөгжүүлсний үр дүнд "Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний үеэр 2000-3000 орчим жуулчид ирж, үздэг.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт: Энэ удаагийн наадамд хоёр насны морь уралдана. Наймдугаар сарын 3-нд 12.00-12.30 цагт үзэгчдийн өмнүүр эхний морьдыг явуулахаар төлөвлөж байна. Наймдугаар сарын 3-ны өдөр их нас, 5-ны өдөр соёолон уралдана. Соёолон 17 км, их нас 20 км-ын зайд уралдана.
НЗДТГ-ын бүрэлдэхүүн Жороо морины холбоотой хамтран жороо морины уралдааныг зохион байгуулна.  Мөн дээлтэй хос шалгаруулна.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг: “Даншиг наадам-хүрээ цам” наадмын хүрээнд Нийслэлийн биеийн тамир спортын газар бөхийн холбоотой хамтран Монгол үндэсний 256 бөх, Буриад үндэсний 64 бөх, Өвөрмонгол үндэсний 64 бөх гэсэн төрлүүдээр бөхий барилдааныг зохион байгуулна. Бүртгэлийг Devjee.mn сайтаар долдугаар сарын 30,31-нд явуулна. Даншиг наадмын бөхийн барилдааны онцлог нь бөхчүүд ам авдаггүй, сугалаа хийж барилддаг. Онлайнаар бүртгүүлж амжаагүй бол өөрийн биеэр ирээд сугалаа хийхийн өмнө бүртгүүлж болно. Одоогоор Өвөр Монгол, Тува, Буриад, Халимаг улсуудаас бөхчүүд ирэхээр саналаа өгсөн байна. Мөн үндэсний сурын харвааг Монголын сур харваачдын холбоотой хамтран зохион байгуулна. Харвааг зөвхөн нэг төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.m сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн