Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн амь насаа алдсан асуудлаар УИХ дахь Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Монгол Улс Үндсэн хуульдаа хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлооно гэж заасан. Мөн иргэний амьд явах эрхийг баталгаажуулсан. Үүнээс гадна эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцахыг хориглосон байдаг. Харамсалтай нь Монголд өнөөдөр амь насыг нь хамгаалах үүрэгтэй батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад хүний амь эрсдэх, хүчирхийлэл дарамтад өртөх явдал тасрахгүй байна. Үүний нотолгоо нь дээрх залуугийн амь нас эрсэдсэн явдал юм.Мөн Хүний эрхийн үндэсний комиссын жил бүрийн тайланд эдгээр байгууллагуудад хүний эрхийг зөрчиж байгааг баримттайгаар гаргасан байдаг. Тиймээс энэ асуудал дээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж бид үзэж байна.Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд хууль сахиулах, батлах хамгаалах байгууллага болон хорих ангиудад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг тогтоохын тулд хяналт шалгалт явуулах шаардлагатай. Хамгийн гол нь тэнд болж байгаа хүний эрхийн зөрчлийг олон нийтэд хүргэх ёстой гэж үзсэн учраас нээлттэй сонсгол зохион байгуулах нь зүйтэй.