Улс төр | 1 мин уншина

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Antony Blinken Монгол Улсад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Antony Blinken Монгол Улсад айлчилна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 29
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Antony Blinken манай улсад наймдугаар сарын 1-нд айлчлал хийх юм байна.
Тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхах юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжүүлэх энэ айлчлал нь хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх юм. Мөн саяхан зохион байгуулсан иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн