Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

УИХ-ын гишүүн П.Сайнзориг эрчим хүчний хэмнэлтийн бодлого боловсрууллаа

УИХ-ын гишүүн П.Сайнзориг эрчим хүчний хэмнэлтийн бодлого боловсрууллаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 29
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын Ж.Алдаржавхлантай хамтран эрчим хүчний хэмнэлтийн бодлогын баримт бичиг боловсруулж, холбогдох албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Улаанбаатар хотын 45 мянган айл өрх буюу 200 мянга орчим иргэн 1990 оноос өмнө баригдсан 1077 блок угсармал орон сууцанд амьдардаг. Насжилт өндөр, түүнчлэн засвар хийх шаардлагатай нийтийн зориулалтай орон сууцны барилгууд нь халаалтын эрчим хүчний маш өндөр хэрэглээтэй, дулаан алдагдал ихтэй, гадна дулаалга, дээвэр засвар, цахилгаан шатны шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Тухайлбал барилга тус бүр дээр 26.8 хувийн дулааны эрчим хүчний хэмнэлт гарахаас гадна ус дулаан дамжуулах төвийн дулааны ачаалал 61.5 Гкал цаг буюу 16 хувиар буурахаар тооцоо, судалгаа гарчээ.
Чухам иймийн тулд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан нар холбогдох албан бичгийг Засгийн газарт өргөн барьжээ. Ингэснээр нийтийн зориулалттай орон сууцны эрчим хүч, дулааны маш өндөр хэрэглээг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, гадна дулаалга, дээвэр засвар, цахилгаан шатны шинэчлэлийг хийх нь дээр дурдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дулааны эрчим хүчний зах зээл болон хэрэглээнд суурилсан тарифт шилжихэд дэмжлэг үзүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд суурь зарчмуудыг нутагшуулахад түлхэц өгөхийн зэрэгцээ цаашид нийтийн зориулалттай орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох урьдач нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн өмч, орон сууцны байшингийн үнэ цэнийг өсгөх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хангахад чухал ач холбогдолтой юм.
Ташрамд дурдахад Mонгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) баримт бичигт Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 16.9 сая тонн СО2 буюу 22.7%-р бууруулах амлалт авсан юм. Үүнээс барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндсэн арга хэмжээнд Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан техникийн арга хэмжээг хэрэгжүүлснээр 231.2 мянган тонн СО2 буюу бууруулахаар тусгасан билээ.
undefined
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн