Спорт | 2 мин уншина

“Парис-2024” наадмыг нээлээ

“Парис-2024” наадмыг нээлээ
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 27
Зуны спортын XXXIII наадмын нээлт Францын Парис хотын төвөөр урсах Сена мөрний эрэг дээр ёслол төгөлдөр боллоо. Нээлтэд оролцсон 206 орон, дүрвэгсдийн баг 94 усан онгоц хөлөглөн, зургаан км усан замыг туулан жагсав. Тус наадамд АНУ, Франц, Австрали, Герман, Япон, Хятадзэрэг орон хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Галт бамбарыг Олимпын таван медаль алдарт жүдоч ТеддиРинье, Олимпын гурван удаагийн аварга цуут гүйгч Переснар асааж, “Парис-2024” бамбар нь францчуудын дэлхийд 1783 онд анхлан зохион бүтээсэн агаарын бөмбөлөгт бадамлан асав.
undefined
undefined
undefined
Нээлтийн бамбарыг домогт хөлбөмбөгчинЗенидин Зидан, Олимпын есөн удаагийн аварга Карл Льюс, Олимпын таван удаагийн аварга Надя Коминич, Олимпынхошой аварга Дэвид Дулье, Клариссе Агбегноу, Олимпын дөрвөн удаагийн аварга Серена Уильямс, сагсан бөмбөгийн алдарт тамирчин Тони Паркер болон шилдэг тамирчин Рафаэль Надал, Амелие Мауресмо тэргүүтэй дэлхийн цуут тамирчид буухиаллаа.
undefined
undefined
Олимпын наадмын нээлтэд уригдсан орнуудаас 120 Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн нь дээд амжилт болсон байна. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бий. Тэрбээр Франц болон Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчийн урилгаар гэргий Л.Болорцэцэгийн хамт Парисын Олимпын нээлтэд оролцсон юм. Францын Засгийн газар Олимпын усан замын системийг шинэчлэхэд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Нээлт гайхалтай болсон ч хамгийн харамсалтай нь нээлтийн ёслолын түүхэнд Олимпын далбааг доош нь харуулан өлгөсөн анхны тохиолдол гарч багагүй шүүмжлэлдөртөв. Наадмын аюулгүй байдлын албанд Францын хүчний байгууллагын  45 мянган цэрэг, офицер, 24 мянган хувийн мөрдөгч, 18 мянган армийн ажилтан дайчлагджээ.
undefined
undefined
Нээлтийн ёслолын гэнэтийн бэлэг нь Лэди Гага байсан. Тэрбээр “Mon Truc En Plumes” дууг дуулж, Олимпыг чимсэн бол алдарт дуучин Селин Дион “L’Hymne à l’amour” дуугаар нээлтийн үйл ажиллагааг төгсгөсөн юм.
undefined
undefined
Монголын тамирчид өнөөдөр…
Парисын Олимпод өнөөдөр манай улсаас спортын дөрвөн төрөлд долоон тамирчин тэмцээнээ эхлүүлнэ. Хуваарийг хүргэе.
БУУДЛАГА: Улаанбаатарын цагаар 15:00 цагт хийн урт бууны 10 метрийн дасгал- Н.Баяраа, О.Есүгэн (холимог)
16:30 цагт хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүүцэц сорино.
ЖҮДО: Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга Б.Баасанхүү эхлээд Мальтын бөхтэй барилдана. Дараа нь Австри, Хонконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний барилдаанаа Египтын Сэми Юссритэй. Ялбал зохион байгуулагч орны бөх хүлээж байна. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт, харин финал22:00 цагт эхэлнэ.  
ДУГУЙ: Ганцаарчилсан уралдаанд С.Жамбалжамцуралдана.
БОКС: Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жиннд дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Энхжаргал эхний тулаанаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн Сирин Чараабитай хийнэ. Тэмцээн Улаанбаатарын цагаар 21:00 цагт эхэлнэ. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн жилийн ДАШТ-д 52 кг-д тулалдахдаа манай О.Есүгэнийг ялж байжээ.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн