Алтны үнэ 1,7 хувиар өсөж, унц нь 2464,39 ам.доллар болжээ. АНУ-ын алтны фьючерс мөн Нью-Йоркт 1.7 хувиар өсөж, унц нь 2470.10 ам.долларт хүрсэн байна. Холбооны нөөцийн сангийн хүлээлт болон Төв банкуудын томоохон худалдан авалтаас үүдэн гулдмайн үнэ бараг 20 хувиар өсөөд байна. “ING Bank NV”-ийн түүхий эдийн стратегич Эва Мантей мягмар гарагт “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа "ХНС-ийн гол чиглэлийг дэмжих эдийн засгийн илүү олон тоо баримтууд алтны ханшийг дэмжиж байгаа тул АНУ-ын зээлийн хүү буурна гэсэн өөдрөг үзэлтэй байна" гэжээ. "Дэлхийн геополитик болон макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын улмаас алт эерэг эрч хүчээ хадгалахад бэлэн байгаа бол Төвбанкны эрэлт өсөх төлөвтэй байна" гэдгийг ажиглагчид онцолж байна. Алтны хамгийн сүүлийн өсөлт гэнэтийн зүйл биш. Зургаадугаар сард “Metals Focus” зөвлөх компани энэ жил шинэ дээд амжилт тогтооно гэж таамаглаж байсан бол энэ сарын эхээр “Citigroup “2025 онд унц алтны үнийг 2,700-3,000 ам.доллар болно гэж мэдэгдэв.