“Парис 2024” зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа. Монголын боксчдоос Парисын олимпод хоёр эмэгтэй тамирчин өрсөлдөнө. Үндэсний шигшээ багийн тамирчин, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдөх олон улсын хэмжээний мастер О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбын тамирчин Валиансатай тулалдах учраа таарав. Колумбын тамирчин өнөө жил 35 настай олимп, дэлхийн медальтай туршлагатай нэгэн. Харин эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөх олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал эхний даваандаа 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдах сугалаа татлаа.Эх сурвалж: Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC