Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлааМонгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд уг хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцов. Мөн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих боломжит зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны өргөтгөл” төслийг шинээр хэрэгжүүлэх саналыг тавьлаа. Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн 11 дүгээр зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгааг илэрхийлж, харилцан ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов.