461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан иргэнтэй холбоотой асуудлаар ХҮЭК-оос мэдээлэл хийлээ.461 дүгээр хорих ангид хоригдож байгаад нас барсан 21 настай иргэн О эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хоригдож байхдаа нас барсан иргэний эрх зөрчигдсөн, эсэхэд ХЭҮК хяналт шалгалт хийж байгаа болон хэргийн талаар мэдээлэл хийв. Д.Сүжид: Хэрэг болсон даруйд холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Одоо шалгах, хянах ажиллагааг хийж байнаХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Юуны өмнө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад долоодугаар сарын 23-ны өдөр Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан иргэний гэр бүл, төрөл төрөгсдөд ХЭҮК-ын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. ХЭҮК төрийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Энэ хэрэг болсон даруйд чиг үүргийнхээ хүрээнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хяналт тавьж байгаа прокурор, эмнэлэг, болон өмгөөлөгчтэй нь холбогдож тодорхой мэдээлэл авсан. Одоо шалгах, хянах ажиллагааг хийж байна. Ер нь ХЭҮК-оос эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хүний нэр төрийг гутаан доромжлох зэргийн эсрэг хатуу байх байрь суурийг илэрхийлсээр ирсэн. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь нас хохирох ёсгүй. Зохих ёсоор хуулийн дагуу буруутай этгээдэд харицулага тооцох ёстой. Цаашид энэ үйл ажиллагааг холбогдох байгууллагууд тухай бүрд нь мэдээлэл хийж байхыг шаардана. Үүний мөрөөр хяналт тавиад буруутай этгээд нь хариуцлага тооцох болон дүгнэлтээс шалтгаалаад бид комиссын хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллана.