Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Монголд анх удаа байгальд ээлтэй картыг хэрэглээнд нэвтрүүллээ

Монголд анх удаа байгальд ээлтэй картыг хэрэглээнд нэвтрүүллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 26
М банк Монголын анхны дахин боловсруулсан пластик бүхий олон улсын төлбөр тооцооны М Виза картаа зах зээлд нээлээ. Пластик карт нь CO2 буюу нүүрстөрөгчийг асар ихээр ялгаруулдаг нь байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байдаг учраас дэлхий даяараа CO2 буюу нүүрстөрөгчийн ул мөрөө багасгаж, эх дэлхийдээ ээлтэй байх сонголтыг хийж байна. М банк ч мөн адил байгальд ээлтэй сонголт хийхийг уриалж дахин боловсруулсан карт хэрэглэхийг санал болгож байна.
undefined
Ажилдаа явахдаа ямар тээврээр зорчих, өглөөний цай, өдрийн хоолондоо ямар хоол идэх, үргэлж шинэ хувцас худалдаж авах, өдөр тутамдаа нэг удаагийн пластик, цаасан хог хаягдал ихээр гаргах болгонд бидний дэлхийд нүүрстөрөгчийн хийнээс шалтгаалсан хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтүүд бий болж байдаг. Тиймээс өдөр тутамдаа хийж буй худалдан авалт, амьдралын хэв маягаа байгальд ээлтэй болгон өөрчилж, нүүрстөрөгчийн ул мөрөө багасгахыг хичээгээрэй.  
М Виза картын бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Амьдралаас таашаал авах сонголтоо байгальд ээлтэй хийгээрэй.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн