Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

ОХУ дизель түлшний экспортоо хориглож магадгүй

ОХУ дизель түлшний экспортоо хориглож магадгүй
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 25
Оросын Засгийн газар дотоодын үнийн өсөлттэй холбоотойгоор дизель түлшний экспортыг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа талаар "Коммерсант" өдөр тутмын сонин нэрээ нууцалсан хэд хэдэн эх сурвалжаас иш татан лхагва гарагт мэдээлжээ.
Орос бол дизель түлшний дэлхийн хамгийн том экспортлогч юм. Жилд 35 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог бөгөөд дийлэнх нь дизель түлш. Үүний бараг дөрөвний гурвыг дамжуулах хоолойгоор тээвэрлэдэг. 2023 оны хоёрдугаар сард ЕХ Оросын нефтийн бүтээгдэхүүний импортод бүрэн хориг тавьснаас хойш дизель түлшийг Бразил, Турк, Африк, Ази, Ойрхи Дорнодын орнууд руу экспортлож, мөн хөлөг онгоцонд (STS) ачиж байна.
Дизель түлшний түүхий эдийн биржийн үнэ тонн тутамдаа 62 мянган рубль буюу 716.35 ам.долларт хүрсэн талаар тус сонин бичжээ. Ургац хураалтын үеэр тариаланчдын эрэлт их, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ зэргээс шалтгаалан бөөний үнэ өсөх хандлагатай байна. Орос  өнгөрсөн намар дизель түлшний экспортоо хоёр долоо хоног орчим хугацаагаар зогсоосон. Коммерсант сонины иш татсан эх сурвалжийн нэг нь хэрэв үнэ огцом өсвөл дизель түлшний экспортыг хориглож магадгүй гэж мэдэгдсэн ч одоогоор шийдвэр гараагүй байна. ОХУ-ын Эрчим хүчний яам нэн даруй тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн