Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Лос Анжелесийн цагдаагийн газар Парис руу цөөн тооны офицерууд илгээнэ

Лос Анжелесийн цагдаагийн газар Парис руу цөөн тооны офицерууд илгээнэ
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 25
2028 оны Зуны Олимпын наадмын аюулгүй байдлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаа Лос Анжелесийн цагдаагийн газар энэ жилийн наадамд зориулж Парис руу цөөн тооны офицеруудыг илгээх ажээ.
Франц улс офицеруудын онгоцны тийз, байрны зардлыг хариуцах юм байна. Нөөцийн багууд Францад долоо хоногийн таван өдөр 8-12 цагийн ээлжээр ажиллах аж. Парисын цагдаагийн дарга Лоран Нуньес өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр өдөр бүр 30 мянга орчим цагдаа, түүний дотор 45 мянган зэвсэгт цагдаа нар аюулгүй байдлыг хангаж ажиллана хэмээсэн.
Нуньесийн хэлснээр бусад орноос олон тооны офицер ирэх бөгөөд 25 мянга орчим хувийн хамгаалалтын ажилтан нэгдэх аж. Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох наадам, Паралимпийн наадамд 15 сая орчим зочин ирнэ гэж зохион байгуулагчид тооцоолж байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн