Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр өчигдөрХөвсгөл нуурт сэлэхээр ороод осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 2 дугаар багийн Жанхайн дээд модот булан гэдэг газар Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амарч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн байна.Дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс өчигдөр 14:37 цагт хүлээн авч, 20 км туулан очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нууранд живж нас барсан байжээ. Цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.