БАГА НАСНЫ ХОХИРОГЧИЙГ 13 НАСТАЙ
БОЛОХЫГ МЭДЭЭГҮЙ ГЭЖ МАРГАВ
Шийдвэрийн дугаар: 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2024/ШЦТ/154
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн хураангуй 2024-07-25
....аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаа жолооч асан шүүгдэгч .... нь 26 настай, тэрээр өөрийн гэртээ болон тээврийн хэрэгсэл дотор үргэлжилсэн үйлдлээр 13 нас, 2 сар, 26 хоногтой бага насны хүүхэд ...-тэй бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед “шүүгдэгчтэй 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон” талаараа тогтвортой мэдүүлж ирсэн боловч шүүх хуралдаанд “шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд ороогүй” гэж мэдүүлдэг.