Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

"Шинэ Хархорум" хотын үзэсгэлэн дэлгэж, иргэдийн саналыг авна

"Шинэ Хархорум" хотын үзэсгэлэн дэлгэж, иргэдийн саналыг авна
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 24
Ерөнхийлөгчийн тамгын газраас Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан ерөнхий инженер М.Нямбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нар оролцлоо.
Эхний шатанд шалгасан 18 орны 36 багийн бүтээлээр үзэсгэлэн гаргах юм байна. Тус үзэсгэлэнг энэ сарын 28-31-нд зохион байгуулж, иргэдээс санал авах юм байна.
Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг гуравдугаар сарын 18-наас долоодугаар сарын 16-ны хооронд зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад 54 улсын 428 баг бүртгүүлж, 18 орны 36 баг тэнцээд байгаа бөгөөд ерөнхий сонгон шалгаруулалтад маргаашаас эхлэх аж.
undefined
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай хэлэхдээ "Сонгон шалгаруулатад эхний байдлаар тэнцсэн 36 баг долоодугаар сарын 25-31-ний хооронд олон нийтийн цахим сүлжээгээр видео болон бусад хэлбэрээр бүтээлээ танилцуулна. Үүний дараа долоодугаар сарын 28-31-ний хооронд нээлттэй үзэсгэлэн зохион байгуулна. Тус үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн бүх байгууллагууд оролцох бөгөөд иргэд, нийгмийн бүхий л төлөөлөлд нээлттэй байна.
Ингээд долоодугаар сарын 31-нд эцсийн байдлаар шилдэг таван багийг шалгаруулна. Энэ таван баг эдийн засгийн төлөвлөгөө, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд монголын талтай хамтарч ажиллах бөгөөд ерөнхий төлөвлөгөө наймдугаар сарын 31-нд дуусах юм" гэлээ.
undefined
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан ерөнхий инженер М.Нямбаяр хэлэхдээ "Нийт 18 орны 36 багийн 100 гаруй олон улсын шилдэг архитекторууд Монголд энэ долоо хоног чуулна.  Эдгээр хүмүүс зөвхөн Хархорум хотын төлөвлөлтийн талаар яриад зогсохгүй орчин үеийн хот төлөвлөлт, энэ чиглэлийн талаар Монголчуудад мэдээлэл өгөх, туршлага солилцох асар том боломж юм. Тус арга хэмжээг шүүхээр АНУ, Польш, Герман, БНСУ зэрэг улсаас шүүгчид сонгон шалгаруулсан. Шүүгчдийн баг 11 хүний бүрэлдхүүнтэй" гэв.
Монгол Улсад томоохон шинэ суурьшлын бүс, шинэ хотыг бий болгож байж түгжрэл, утаа, хөрсний доройтлоос ангижирч чадна. Манай улсад хамгийн их тулгамдаж буй нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудал бол хот  төвлөрөл юм. Иймд хот төлөвлөлтийн үзэсгэлэнд оролцож чадахгүй хүмүүс цахимаар саналаа өгөхийг албаныхан уриаллаа.

Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.m сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн