Open iToim app
Анализ | 2 мин уншина

Тойм тоо 4: Эрдэс баялаг ба гадаадын хөрөнгө оруулалт

Тойм тоо 4: Эрдэс баялаг ба гадаадын хөрөнгө оруулалт
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 24
Монгол Улс уул уурхайн салбарын гурван нэр төрлийн бүтээгдэхүүнээр экспортынхоо 90 гаруй хувийг хангаж байна. Энэ онд төсвийн орлогын 34 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр тооцоод байгаа ч уг тоцоолол нь хэр зэрэг үндэслэл, судалгаатай эсэх нь эргэлзээтэй юм.
Учир нь дэлхийн зах зээл дээр нүүрсний эрэлт ойрын жилүүдэд тогтмол буурч, 2026 он доод түвшиндээ хүрэх таамгийг олон улсын судалгааны байгууллагууд гаргаад байна.
Өмнөх жилүүдэд бид нүүрсний орлого буурмагц зэсийн орлогоор төсвийн гүйцэтгэлээ нөхөж алдагдлаа бууруулчихдаг байсан бол энэ онд тийм боломж ч гарахгүй нь. Дэлхийн хэмжээнд зэсийн үнэ 2024 онд өмнөх оноосоо 0.7 хувиар буурах төлөвтэй байна. Тиймээс бид нүүрс, зэсийн орлогодоо найдаад сууж болохгүйг сануулж байна.
Харин дэлхий дахинаа эрчим хүчийг байгальд ээлтэй, цэвэр аргаар үйлдвэрлэхэд ураныг ашиглах эрэлт нэмэгдэж, нүүрсэнд бус уранд чиглэсэн хөрөнгө оруулалт ойрын ирээдүйд өсөх төлөвтэй байна. Манайд ураны бэлэн төсөл бий, түүнийг нь хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч ч хамтран ажиллахаа илэрхийлсэн. Энэ зах зээл рүү хөрөнгө оруулалтыг чиглүүлэхдээ бид юун дээр анхаарах вэ. “Тойм тоо” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг дэлхийн зах зээл дэх голлох нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ болон манай улсын бодлого, зохицуулалт, боломж шийдлийн тухай хөндлөө.
Эх сурвалж: Executive summary – Coal 2023 – Analysis - IEA
The future of Copper in the Energy Transition | S&P Global (spglobal.com)
Nuclear Energy Agency (NEA) - Uranium 2022: Resources, Production and Demand (oecd-nea.org)
Ц.Санчирмаа нь 2011 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн