Зариг.мн сайтын эрхлэгч, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноосон. Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр хоног үргэлжилж шийдвэр гаргасан билээ.
Түүнийг төрийн нууц хадгалсан, бусдын алдар хүндэд халдсан, татвараас зайлс хийсэн гэсэн таван зүйл ангиар буруутган ял оноосон юм. Тэгвэл Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн төрийн гурван өндөрлөгт хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Одоогоор шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байгаа бөгөөд ар гэрийнхэн нь давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ хэллээ.
Н.Өнөрцэцэгийн эгч “Манай дүүг таван хэргээр шалгасан байдаг юм. Хоёр нь татвартай холботой. Татвартай холбоотой хэрэгт хорих зүйл анги байдаггүй юм билээ. Дараагийн хоёр хэрэг нь алдар нэр хүндэд халдсан гэх хэрэг. Тав дахь нь төрийн нууц гээд байгаа. Н.Өнөрцэцэг нь 20 гаруй ажилчинтай, бүгдийнх нь ширээнд ямар бичиг баримт байгааг мэдэхгүй. Төрийн нууцтай холбоотой бичиг нь манай дүү Н.Өнөрцэцэгийнх биш, гэтэл хамаатуулж шууд ялласанд гомдолтой байна. Бусдыг шантаажилсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл анги байхгүй.
Төрийн нууцтай холбоотой гэдэг хэрэг нь манай дүүд хамаарахгүй. Энэ хэргийг шалгах юм бол нотлогдох л юм билээ.