Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Дайнаас хойш хойш 666 мянган орос хүн эх орноосоо дүрвэжээ

Дайнаас хойш хойш 666 мянган орос хүн эх орноосоо дүрвэжээ
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 22
Украиныг түрэмгийлсний дараа Оросын хамгийн боловсролтой иргэд дүрвэсэн. Албан ёсны тоо тодорхойгүй хэвээр байгаа ч дүрвэсэн иргэдийн тоо сая дөхөж байна. Гэвч дайн гурав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед Ерөнхийлөгч Владимир Путин болон Дижитал хөгжлийн яам дүрвэсэн хүмүүсийн нэлээд хэсэг нь буцаж ирсэн гэж мэдэгдээд буй.
Холбооны аюулгүй байдлын алба (FSB) нь зөвхөн хилийн боомтуудаар гарч буй орос иргэдийн тоог тоолдог бөгөөд тус улсыг орхин гарсан хүмүүсийн тоог үнэн зөв илэрхийлдэггүй. Нэмж дурдахад ОХУ-ын Дотоод хэргийн яам 2023 оны эхний есөн сарын байдлаар 68 мянган иргэн оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэншил шинээр авсан тухай мэдээлсэн. 2022 оны эхэн үеэс хойш Оросын хамгийн багадаа 666 000 иргэн цагаачилсан нь өмнөх тооцооллоос 150 000 гаруйгаар давсан байна. Цагаачдын гол зорьдог газруудад
Армен (110 000),
Казахстан (80 000),
Гүрж (74,000) зэрэг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) орнууд байна. Хачирхалтай нь, АНУ-аас  48 мянган орос хүн орогнол хүссэн эсвэл урт хугацааны виз хүссэн байна. Европын холбооны орнуудаас ОХУ-ын 36 000 иргэнийг хүлээж авснаараа Герман тэргүүлж, Латви (18 000), Испани (16 000), Нидерланд (12 000) удаалж байна. Турк улс эдийн засгийн хүндрэлтэй байгаа хэдий ч 2022 оны эхэн үеэс оршин суух зөвшөөрөлтэй оросуудын тоо 28 000-аар нэмэгджээ. Тайланд, Индонез, Кипр зэрэг Оросын цагаачдын дунд алдартай хэд хэдэн улс мэдээлэл өгөөгүй байна. Бусад улс, түүний дотор Португал 2023 оны статистик мэдээллээ хараахан гаргаагүй байна. Гадаадын зөвшөөрөл, ажиллах, суралцах зөвшөөрөл авсны дараа буцаж ирсэн оросуудын нийт тоо тодорхойгүй хэвээр байна.
ОХУ-д ажилгүйдлийн түвшин урьд өмнө байгаагүй доод түвшинд хэвээр байгаа бөгөөд ажилтай хүмүүсийн тоо өмнөх оны өмнөхөн 73,4 сая байсан бол 74,1 саяд хүрч өссөөр байна гэж Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын гишүүдтэй уулзахдаа мэдэгдсэн. "Өнгөрсөн онд 73.4 сая хүн ажилтай байсан бол энэ жил 74.1 сая хүн ажиллаж байна" гэж Ерөнхийлөгч ярьжээ. Дайны улмаас эрчүүдийг цэрэгт татсанаар үүсэн  ажиллах хүчний  хомсдол ойрын үед арилахааргүй байна. ОХУ-ын  Хөдөлмөрийн яам 2030 он гэхэд 2.4 сая ажиллах хүчээ алдана гэж таамаглаж байна. Энэ нь эдийн засаг, шинжлэх ухаан, соёлд илүү өргөн хүрээтэй нөлөө үзүүлэх болно. ОХУ-ын хүн амтай харьцуулахад цагаачдын эзлэх хувь бага (0.5) байгаа хэдий ч энэхүү дүрвэгсэд нь Зөвлөлт Холбоот Улсаас хойшхи хамгийн том дүрвэгсэд болж, 1992-2004 онд 1.6 сая хүн эх орноо орхин гарсан давалгааг давсан байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн