2024 оны олимпын наадам энэ сарын 26-нд Францын Парис хотноо эхлэх бөгөөд 10,500 тамирчин оролцож медалийн төлөө өрсөлдөнө.
Breaking: Олимпын шинэ төрөл
Парисын наадамд олимпын шинэ төрөл болох брейкинг буюу хип хоп соёлоос улбаатай бүжгийн төрөл нэмэгдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр явагдана.
Эйфелийн цамхаг олимпын нэг хэсэг болно
Гайхамшигт Эйфелийн цамхаг нь олон хэлбэрээр олимпын нэг хэсэг байх болно. Далайн эрэг дээрх волейболын тэмцээн цамхагийн дор байрлах гадаа түр талбайд болох бол олимпын медалийг Эйфелийн цамхгаас авсан төмрөөр чимэглэх тул тамирчид хөшөөний хэсгийг гэртээ авч харьж болно гэсэн үг.
Түүхэнд анх удаа олон нийт олимпод оролцох боломжтой болж, олимпын марафон гүйлтийн замаар тамирчидтай нэг өдөр гүйх боломжтой. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд 35,000 сонирхогч гүйгч оролцох аж.
Сена мөрөн 1900 онд Парисын анхны наадмын үеэр зарим арга хэмжээг зохион байгуулснаас хойш зуун жилийн дараа марафон гүйлтийн төрөл, триатлоны усан сэлэлтийн тэмцээнийг Сена мөрөнд зохион байгуулна. 1923 оноос хойш саяхныг хүртэл усны чанарын асуудлаас болж Сена мөрөнд усанд сэлэхийг хориглож байсан.
2024 оны наадам нь 100 жилийн дараа Парист болж буйгааараа онцлог. Парист анх 1900 онд, дараа нь 1924 онд олимп зохион байгуулж байжээ. Хүйсийн тэгш байдал Парис 2024 нь эрэгтэй, эмэгтэй тамирчид тэнцүү тооны тамирчид оролцсон түүхэн дэх анхны жендэрийн тэгш байдлыг хангасан олимп байх болно. Тус наадамд 10500 тамирчны 5250 нь эрэгтэй, 5250 нь эмэгтэй тамирчин байх юм.