Нийгэм | 1 мин уншина

Монгол Улс дэлхий 46 улсын 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Монгол Улс дэлхий 46 улсын 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар 2024 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийсэн.
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд И.Махкамов нар гарын үсэг зурсан юм.
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, мөн аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн