Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.2-8.9 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.2-8.9 хувиар өсжээ
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 19
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний хагас жилийн голлох статисик мэдээллүүдийг танилцууллаа.
Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж цалингийн индекс 2020 оноос 87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар нэмэгдсэн байна. 
Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалинг салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажилчдын цалин хамгийн их буюу дунджаар 5.7 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажилчдын цалин хамгийн бага буюу дунджаар 1.4 сая төгрөг байна.
Инфляцын түвшин 5.1 хувиар өсжээ
2024 оны зургаадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин аймгуудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 3.2-8.9 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнийг бүлгээр нь авч үзвэл
-Хүнсний бараа, ундаа ус - 4.7 хувь
-Согтууруулах ундаа, тамхи – 5.0 хувь
-Хувцас, бөс бараа, гутал – 5.4 хувь
-Орон сууц, ус, цахилгаан, түлш – 4.7 хувь
-Гэр ахуйн тавилга, бараа – 5.4 хувь
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ – 6.6 хувь
-Тээвэр - 0.6 хувь
-Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ – 1.2 хувь
-Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ – 5.3 хувь
-Боловсролын үйлчилгээ – 16.8 хувь
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ – 9.6 хувь
-Даатгал, санхүүгийн үйлчилгээ – 5.3 хувь
-Бусад бараа, үйлчилгээ – 11.3 хувиар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа
Монгол Улс 2024 оны эхний зургаан сарын байдлаар нийт 148 улстай гадаад худалдаа хийсэн. Нийт гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.9, импорт 5.4 тэрбум ам.доллар байна.
Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 772.4 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. 
Экспорт өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар, импорт 25.9 хувиар өссөн байна. Нийт экспортын 93.6 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 4.2 хувийг ХАА-н бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд нийт экспортын 92.7 хувийг БНХАУ руу, 4.3 хувийг Швейцар Улс руу хийжээ.
Импорт 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар өсжээ
Импорт өсөхөд голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүнийг импортын мөнгөн дүнгээр авч үзвэл
Суудлын авто машин 44.4 хувиар,
Дизель түлш 24.2 хувиар,
Ачааны автомашин 51.2 хувиар тус тус өссөн байна.
Импортын бүтцыг авч үзвэл эрдэс бүтээгдэхүүн буюу нефтийн бүтээгдэхүүн нийт импортын 22.3 хувийг,
-Машин, механтик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл 21 хувь,
-Тээврийн хэрэгсэл, түүний эд анги 21 хувь,
-Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 8.6 хувь,
-Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 7.1 хувийг тус тус эзэлж байна. 
Төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа
Төлбөрийн тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 351.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 152.9 сая ам.доллароор буурсан байна.
-Урсгал дансны тэнцэл 2024 оны эхний таван сард 435.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 819.1 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
-Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний таван сард 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум өс доллароор өссөн байна.
Нийт өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 30.9 хувиар өссөн байна
Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 40.2 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.
Харин хувийн байгууллагын өрийн үлдэгдэл 17.6 хувь буюу хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний хагсад 15.6 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт үйлдвэрлэлийн хэмжээ 16.4 хувь буюу 2.4 их наяд төгрөгөөр өссөн байна.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр 2024 онд төгссөн. iToim.mn сайтад 2024 оны долоодугаар сараас ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн