Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Энэ оны төсөвт тодотгол хийнэ

Энэ оны төсөвт тодотгол хийнэ
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 18
Шинэ Засгийн газар төсөвтөө тодотгол хийж ажлаа эхлэх нь.
2024 оны төсөв сонгуулийн жилийн төсөв байсан учраас эрх баригч нам төсвийн бүх боломжийг шавхсан. Тэгвэл сонгууль дуусаж, төсөвтөө тодотгол хийх цаг нь болжээ.
Энэ жил төрийн албан хаагчдын цалинг 10-40 хувиар нэмж, тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Эдгээр шийдвэрээс шалтгаалж 2024 оны төсөв өмнөх оны төсвийн зарлагаас 22 хувиар нэмэгдсэн.
2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг байхаар тусгасан бол зарлагыг 2023 оныхоос 22 хувиар нэмэгдүүлж, 27.4 их наяд төгрөг байхаар баталсан. Төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 2.1 их наяд төгрөг. Харин хөрөнгө оруулалтын зардалд 9.1 их наяд төгрөг төсөвлөсөн. Тэгвэл Засгийн газар энэ төсөвтөө тодотгол хийж, өөрчлөхөөр болов. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголын төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар болов.
Засгийн газар төсөвт тодотгол хийх хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн баривал УИХ ээлжит бусаар хуралдаж төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Учир нь УИХ-ын ээлжит чуулган аравдугаар сард эхлэх учраас үүнээс өмнө төсөвтөө тодотгол хийх юм байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн