Хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хамтарсан Засгийн газрын байгуулах гэрээний төсөл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нэг сарын дотор хамтарсан Засгийн газрын гэрээ болон үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг боловсруулан УИХ-д өргөн барих аж. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хамтарсан Засгийн газар бодлогоос хэрэгжилт рүү анхаарч ажиллана. Эдийн засгийн өсөлтийг айл бүр рүү хүргэх, хэрэгжилт рүү чиглэж ажиллана. Мөн Засгийн газар төсөл хөтөлбөрөө хурдтай хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Намууд хоорондоо өрсөлдөхөөс илүү ард иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө анхаарч ажиллана гэдгийг Ерөнхий сайд илэрхийлсэн.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөлөл ажлын хэсэгт орсон. Засгийн газар хэрхэн ажиллах вэ гэдэг чиглэлээр гэрээ байгуулна. Энэ гэрээг Герман улсын туршлагаас судалж байна.