Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Ерөнхий сайд төрийн албанд халаа сэлгээ хийхгүй, орон тоо нэмэхгүй байх үүрэг өгчээ

Ерөнхий сайд төрийн албанд халаа сэлгээ хийхгүй, орон тоо нэмэхгүй байх үүрэг өгчээ
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 17
Хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийж, Ерөнхий сайд салбарын сайд нарт чиглэл өгчээ.
Тодруулбал, гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан учраас цаашдаа төрийн албанд халаа сэлгээ хийхгүй, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болгожээ. Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилсөн ч яамдын тоог нэмээгүй. Тиймээс яамдыг орон тоо нэмэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэхдээ "Ирэх 7 хоногт Засгийн газрын яамдын орон тоог нэмэхгүйгээр илүү хэрэгжилт рүү анхаарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний эхний төсөлтэй танилцана" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн