УИХ-д суудалтай гурван нам хамтран Засгийн газар байгуулж байгаа учраас намууд хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болжээ. Гэрээний төслийг боловсруулж, эхний төслийг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
Тус гэрээнд намууд хамтарч ажиллахдаа ямар зарчим баримтлаа тодорхойлох, хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэн тусгах аж. Түүнчлэн гэрээг УИХ-д өргөн барьж, тогтоол болгон батлуулах юм байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-ын тогтоол болгосноор гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн бол улс төрийн намууд бүлгээрээ дамжуулан арга хэмжээ авах, кабинетын зарчмаар ажиллаагүй сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг намуудын дээд байгууллагууд нь хариуцаад явна" гэлээ.