Их Британид Бен Шерман, Францад Берлути, Малайзад ... “Yonex Sunrise” байгаа ч Монголын олимпын багийн өмссөн хувцас онцгой байгааг магтах нь зүйтэй гэж Todayonline сайт онцолжээ. Нарийн төвөгтэй, чимхлүүр ажил ихтэй энэхүү хувцсыг Монголын загварын “Michel&Amazonka” брэнд урлажээ. Монголын олимпын нээлтийн хувцас цахим ертөнцөд ил болсны дараа хүмүүс Монгол Улсын тамирчдыг тансаг хувцастай гэж магтаж байсан. "Уламжлалт ёс заншлыг хослуулсан" гэж нэгэн цахим хэрэглэгч бичжээ. Зарим нь "Олимп улс хоорондын загварын шоу" мэт санагдаж байна гэдгийг ч онцолсон байна.
Малайз болон Өмнөд Солонгосын зарим иргэн Монголын олимпын нээлтийн хувцсыг магтан сайшааж, харин өөрсдийн тамирчдын хувцсыг шүүмжилж байна. Гэсэн хэдий ч зарим хүн зуны улиралд өмсөхөд тохиромжгүй гэж Монголын хувцсыг шүүмжлэх нь ч байна. Гэхдээ магтаал нь шүүмжлэлээс хэд дахин илүү байгааг онцлох нь зүйтэй.
Хэдийгээр монголчууд дотооддоо олимпын нээлтийн хувцас хэт нүсэр болсон, өндөр зардалтай зэргээр хүчтэй шүүмжлэлүүд өрнүүлж байгаа ч дэлхий эергээр хүлээн авч, сошиал орчинд "olympic uniforms Mongolia" хайлт өндөр хандалттай байна.Нийгмийн сүлжээн дэх зарим сэтгэгдлээс түүвэрлэн хүргэе.
Олимпийн дөрвөн алт, ДАШТ-ий найман алтан медальтай, АНУ-ын домогт гүйлтийн тамирчин Michael Johnson Монголын тамирчдын ёслолын хувцсыг "одоогоор хамгийн шилдэг нь" хэмээн жиргэжээ.