Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс хүлээн авч эхэлнэ.
Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл элсэлтийг e-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем esis.edu.m-д тулгуурлан зохион байгуулах юм. Өнгөрсөн жилийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд хүсэлтийг цахимаар болон гэрийн ойролцоох төрийн өмчит цэцэрлэгт хандан гаргаж байсан юм.
Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д "Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно" гэж заасан.Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай" А/82 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 11-д 6771 дугаартай нийтлүүлж /улсын нэгдсэн санд/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байна.
Дээрх хууль, эрх зүйн орчны хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тухайн орон нутгийн хамран сургах тойргийг тогтоожээ.
Эцэг, эхчүүд нийслэлийн хамран сургах тойргийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын пейж хуудас болон лавлах утсаар авах боломжтой ажээ.