Нийслэл | 1 мин уншина

Дараах замуудыг хэсэгчлэн хаана

Дараах замуудыг хэсэгчлэн хаана
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 16
Нийслэлд дараах замуудыг хэсэгчлэн хааж, засварлах юм байна.
  • БГД-ийн 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд тус байршилд долоодугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хаана.
  • БГД-ийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд долоодугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл дээрх авто замыг хэсэгчлэн хаана.
  • Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөнө. Энэ хүрээнд долоодугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дээрх замыг хэсэгчлэн хаана.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн