Ерөнхийлөгч | 1 мин уншина

Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук: Би өөрийгөө Монгол Улсын “найз” гэж дуудахдаа бахархалтай байна

Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук: Би өөрийгөө Монгол Улсын “найз” гэж дуудахдаа бахархалтай байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 11
Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар сурын талбайд зочилж, дуут сум харвалаа.
Энэ үеэрээ Бутаны Хаан Монголын ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук: “Монгол Улсад урьсан Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд маш их баярлалаа. Би өөрийн нутгийн “Таши Дэлэг” гэдэг үгээр Та бүхэнд хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлж байна.”
Сэтгүүлч: Та дуут сум тавьсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук: Сур харваа бол Монгол Улсын адилаар Бутаны үндэсний спортын нэг, манай өв соёлын нэг хэсэг. Бага наснаасаа нум сумаар харвадаг байсан.
Мөн би нэг зүйлийг нэмж хэлэх гэсэн юм. Чингис хааны үлдээсэн өв монголчуудын генид оршсоор байгааг би мэдэрч байна. Монгол Улсын төр, засаг, залуус, нийслэл хот, хөдөө нутгийг хараад монгол үндэстний зүрхний цохилт маш хүчтэй гэдгийг мэдэрлээ. Монгол Улсыг гэрэлтэй ирээдүй хүлээж байна гэж бодож байна. Би өөрийгөө Монгол Улсын “найз” гэж дуудахдаа бахархалтай байна” гэлээ.
undefined

 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн