Open iToim app
Факт | 2 мин уншина

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр хоёр хүүхэд живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр хоёр хүүхэд живж амиа алджээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 10
Баяр наадмын эдгээр өдрүүдэд иргэд олон нийт хөдөө орон нутгийг зорьж, амарч зугаалдаг. Гэвч анхаарал болгоомжтой тааруугийн улмаас гол, усанд живж амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал, өчигдөр буюу долдугаар сарын 9-ний өдөр хоёр хүүхэд нийслэлд болон орон нутагт живж амиа алджээ.
Нэг, Завхан аймаг, Ургамал сум  Нуур зөөхий багийн “Гүн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ гэр бүлийн 5 хүн "Гүн" нуурын эрэгт амарч байснаас хүүхэд нь хийлдэг гудастай нуурын усанд хөвж байгаад живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Сонгино сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг Х/16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.09-ний өдрийн 06:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 11:15 цагт нуурын 3 метр /эргээс 200 метрт/-ийн гүнээс цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Хоёр, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо тогтоол усанд бага насны хүүхэд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А/17 настай, эрэгтэй/-ын цогцос тогтоол усанд хөвж байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн  Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд олон нийт аялж, амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсэдлээс урьчилан сэргийлнэ үү.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн