Улс төр | 2 мин уншина

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Бейсенийг сонголоо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Бейсенийг сонголоо
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 9
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн ирц 100 хувь бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенг сонгохоор шийдвэрлэхдээ нэр дэвшигчийн сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзсан гэдгийг онцолсон юм.
Буланы Бейсен нь 1972-1982 онд Өлгий сумын 10 жилийн 1 дунд сургууль, 1982-1988 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр, клиникийн профессор цолтой. Б.Бейсен нь 1989-1991 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрны мэс заслын их эмч, 1991-1995 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч,1995-1998 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслийн тасгийн эрхлэгч, 1998-2004 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч, 2004-2012 онд Баян-Өлгий аймгийн мэс заслын тасгийн эрхлэгч бөгөөд Зөвлөх эмч, 2012-2016 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, 2016 оноос Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв.
Байнгын хорооны бүрэлдэхүүн
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:
1.Очирбатын Амгаланбаатар
2.Тилеуханы Аубакир
3.Жигжидийн Батжаргал
4.Пүрэвийн Батчимэг
5.Жадамбын Бат-Эрдэнэ
6.Буланы Бейсен
7.Гомбын Ганбаатар
8.Сайнхүүгийн Ганбаатар
9.Мөнгөнцогийн Ганхүлэг
10.Сонгобайн Замира
11.Цагаанхүүгийн Идэрбат
12.Сүрэнжавын Лүндэг
13.Мэндбаярын Мандхай
14.Цагаанхүүгийн Мөнхбат
15.Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан
16.Загджавын Мэндсайхан
17.Бадрахын Найдалаа
18.Нанзадын Наранбаатар
19.Ухнаагийн Отгонбаяр
20.Ренчинбямбын Сэддорж
21.Ганзоригийн Тэмүүлэн
22.Агваанлувсангийн Ундраа
23.Өлзийхүүгийн Шижир
24.Лутаагийн Энхнасан
undefined

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн