Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг сонголоо

Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг сонголоо
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 9
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж Байнгын хорооны даргыг сонголоо. Тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг томилохоор нэр дэвшүүлсэн юм. Улмаар түүнийг Байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь дэмжлээ. Б.Баярбаатар нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө МАН-ын Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан юм. Тэрээр МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулснаар томилгоо албажих билээ. 
Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр юм.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны бүрэлдэхүүн
.Аюушийн Ариунзаяа
2.Хүрэлбаатарын Баасанжаргал
3.Жамбын Батсуурь
4.Баярмагнайн Баярбаатар
5.Дуламын Бум-Очир
6.Жанчивын Галбадрах
7.Даваасамбуугийн Ганмаа
8.Дамдинсүрэнгийн Жаргалсайхан
9.Чулуунбилэгийн Лодойсамбуу
10.Сүрэнжавын Лүндэг
11.Ганбатын Очирбат
12.Дүгэрийн Рэгдэл
13.Бадарчийн Хэрлэн
14.Доржзовдын Энхтуяа
undefined

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн