УИХ-ын Эдийн засгийн байгын хороо хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилуулахаар санал болголоо. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Р.Сэддоржийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж нь Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад АН-аас Говийн бүст нэр дэвшин УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдож байгаа юм.
Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүн
2.Наранцэцэгийн Алтаншагай
4.Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
6.Отгоншарын Батнайрамдал
7.Нацагдоржийн Батсүмбэрэл
15.Чулуунбилэгийн Лодойсамбуу
16.Ганзоригийн Лувсанжамц
19.Лхагвасүрэнгийн Соронзонболд
21.Агваанлувсангийн Ундраа
22.Гончигдоржийн Уянгахишиг
24.Дашцэрэнгийн Энхтүвшин