УИХ-ын Эдийн засгийн байгын хороо хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилуулахаар санал болголоо. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Р.Сэддоржийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.УИХ-ын гишүүн Р.Сэддорж нь Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад АН-аас Говийн бүст нэр дэвшин УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдож байгаа юм. Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүн1.Жуковын Алдаржавхлан 2.Наранцэцэгийн Алтаншагай 3.Цэндийн Баатархүү